БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНААС ХОВД АЙМАГТ 10 МЯНГАН ЗАГАС АГНАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ

  Загас агнуурын тухайд Байгаль орчны сайдын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 515 тоот тушаалаар энэ жил 10 мянган Загас агнах зөвшөөрөл Ховд аймагт өгсөн байна. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Датун хоттой Загас, Ондатрын арьс нийлүүлэх гэрээ хэлэлцээрийг манай аймаг байгуулсан хэдий ч хараахан энэ ажил бодит үр дүнд хүрээгүй гэнэ. БНХАУ-ын Датун хотоос төлөөлөл ирж ажилласан боловч тодорхой шийдэлд хүрэлгүй буцжээ. Ирэх жил үргэлжлүүлэн Ондатр агнах, Загас агнаж нийлүүлэх ажил үргэлжлэн хийгдэнэ гэсэн чиглэлтэй байгаа гэдгийг албаны зүгээс мэдээлэл болгон өгч байна. 2019 онд манай аймаг Загасны тоо толгойн судалгааны ажлыг хийлгэх юм. Одоогоор Загас агнуурын чиглэлээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байхгүй гэдгийг албаны зүгээс мэдээлэл болгон өглөө.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)