ЗЭРЛЭГ АН АМЬТАД ӨВС ТЭЖЭЭЛГҮЙН УЛМААС МАЛЧНЫ ХОТОНД ОРЖ ИРСЭЭР БАЙНА

  Байгаль цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургамлын гарц жилээс жилд багасаж байгаа учир зэрлэг ан амьтад өвс тэжээл олж идэхэд хүндрэлтэй болжээ. Ялангуяа энэ өвөл хүйтний эрч эрс чангарч зарим сумдад өвөлжилт, хаваржилт хүндэрч мал амьтангүй өвс тэжээлийн хомсдолд ороод байна. Байгаль орчны байгууллагуудаас авсан мэдээллээр 2019 оны 01 дүгээр сарын 14-15-ны үеэр өвс тэжээлгүйн улмаас Эрдэнэбүрэн сумын Баяннуур сумын малчны хотонд 4 Буга орж ирсэн байсан. Мөн Ховд аймгийн төвд болон Зэрэг суманд Янгирын ишиг орж ирсэн гэх мэдээлэл ар араасаа цуврах боллоо. Хэдийгээр онгон дагшин байгалийн эрх дураараа амьтад ч гэлээ идэш тэжээлгүй болоод ирэхийн цагт хүний нөмөр бараадаж амь гарахаас өөр арга тэдэнд үлдээгүй бололтой. Зэрлэг ан амьтад ийнхүү малчдын хот, сум суурин газрыг бараадаж байгаа энэ хүнд үед байгаль орчны байгууллагууд өвс тэжээлийг зэрлэг ан амьтдад хүргэх , онд эсэн мэнд оруулах ажлыг шуурхайлан авч хэрэгжүүлэн ажиллаж байна гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)