ХУУЛЬ БУСААР АН АГНАСАНГЭМТ ХЭРГИЙН ХЭД ХЭДЭН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭД БАЙНА

  Сүүлийн үед зэрлэг ан амьтадыг хууль бусаар агнах гэмт хэрэгийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Тухайлбал: 2018 оны 12 сард Манханы хар үзүүрийн цагдаагийн постны шалгалтаар илэрсэн зэрлэг гахайн хууль бус ан агнуур, мөн оны намар нэг хотон шувууг хууль бусаар агнаж хошууг нь авч явсан, мөн нэг хотон шувууг шархдуулсан хэрэг мэргэжлийн байгууллагуудад бүртгэгдээд байгаа бол 2019 он гарснаар сарын Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд хууль бусаар Аргал агнажээ гэсэн мэдээлэл ирсэнийг мэргэжлийн байгууллагууд шуурхайлан шалгаж эзэн холбогдогчийг нь тогтоохоор ажиллаж байна. Дээрх хууль бус ан агнуурын хэргүүд одоогоор бүгд мөрдөн байцаалтын шатанд байгаа учир албан ёсны мэдээлэлийг холбогдох байгуулагууд өгөх боломжгүй гэсэн юм.



Иргэдийн дур мэдсэн, хууль зөрчсөн эдгээр үйлдэл нь хуулийн мэдлэг ойлголт дутуугаас уу? Эсвэл ашиг хонжоо хайж өнөө маргаашаа болгох гэсэн ухамсаргүй үйлдэл үү гэдгийг таах аргагүй юм. Ямартаа ч ховор ан амьтадыг агнасан тохиолдолд хүлээх хуулийн хариуцлага, байгаль эдийн засгийн үнэлгээ өндөр учир хууль зөрчсөн ан агнуур хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)