МОРЬТОН ҮНДЭСНИЙ АДУУНЫ КЛИНИКИЙН ЭМЧ НАР ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ, ХУРДАН МОРИНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ БАЙНА
Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн, Монгол Улсын алдарт уяач Ширнэнбандийн Адьшаагийн урилгаар Морьтон үндэсний адууны клиникийн эмч нар энэ сарын 26, 27-нд Ховд аймгийн Жаргалант суманд ажиллаж байна. Энэ үеэр хурдан морийг эхо аппарат, рентген аппаратаар үзэж, оношлох болон зөвлөгөө сургалтыг хийн ажиллажээ.
Эхо аппаратаар хурдан морьдын шандас, шөрмөс, зөөлөн эдийн гэмтэлийн оношлогоог хийж, зөвлөгөө, эмчилгээ өгөх, рентген аппаратаар ясны гэмтэлүүд, үений гэмтлүүдийг үзэж оношлох, зөвлөгөө, эмчилгээ хийх зэрэг Адууны ерөнхий үзлэг, оношлогоо, зөвлөгөөг өгөн ажиллаж байна. Мөн адууны хөлний бүх төрлийн эмгэгийн талаарх сургалтыг хийж, 60 гаруй малчид, уяачдыг хамруулжээ.
Энэхүү Морьтон үндэсний адууны клиникийн үзлэг оношилгоонд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Манхан, Дуут, Чандмань сумд болон Увс аймгийн Өмнөговь сумын уяачид зорьж ирэн 50 гаруй хурдан морийг үзлэгт хамруулан гэмтлээ тодорхойлуулжээ. Ингэснээр уяач бүрийн сэтгэл зовоосон хурдан морины гэмтэлтэй холбоотой асуултуудын хариултаа мэргэжлийн эмч нараас авч, шинжлэх ухааны үндэстэй адууны бүх төрлийн үзлэг оношилгоог хийлгэсэн өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ болсоныг уяачид ярьж байлаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэргэлэн
2019 оны 06 сарын 30-нд
Энэ эмнэлгийн утас байна уу