"МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 2019 ОНЫ 03-Р САРЫН 1,2,3-НД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛНЭ


  МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУСЯ-наас санаачлан “Музейн нээлттэй өдрүүд”-ийг жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 3 дугаар сарын эхний долоо хоногийн 1-3-ны өдрүүдэд өвлийн цагийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй зохион байгуулах тул ард иргэд та бүхнийг цагийн хуваарийн дагуу ирж соёлтой боловсон үйлчлүүлэхийг урьж байна.
Жич: Халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор “10 аас доош насныханд үйлчлэхгүй болохыг мэдэгдэж байна.
“Музейн нээлттэй өдрүүд” цагийн хуваарь: 2019.03.01 9.00-16.30 , 2019.03.02 9.00- 16.30,  2019.03.03 9.00-16.30
                                                                                     Ховд аймгийн Музей
 




Сэтгэгдэл ( 0)