"МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД"-ИЙН ХҮРЭЭНД 2191 ИРГЭН МУЗЕЙГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ
Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУС-ын яамнаас санаачлан Музейн нээлттэй өдрүүдийг жил бүрийн 3 дугаар сард зохион байгуулдаг уламжлалтай. Энэ нь Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юмаа. Энэ жилийн “Музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг 3 дугаар сарын 1-3- ны өдрүүдэд ард иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилсэн байна.
Энэ үйл ажиллагаанд нийт 2191 үзэгч оролцсоноос хүүхэд багачууд 1339, насанд хүрэгчид 850, гадаад үзэгч 2 хүн музейг үзэж сонирхсон байна. “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд боловсрол, олон нийт рүү чиглэсэн “Үндэсний өв соёл” үзэсгэлэн, мөн Дэлхийн зэрлэг ан амьтан, ургамлыг хамгаалах өдөр буюу 3-р сарын 3-нд “Усан доорх амьдрал аюулд өртөж байна уу” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Дэлхийн зэрлэг ан амьтан, ургамлыг хамгаалах өдрөөр жил бүрийн 3 сарын 3нд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд дахь салбартай хамтран боловсрол олон нийт рүү чиглэсэн ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд ЕБС-ийн эко клубын сурагчид, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, загас сонирхдог, тэжээдэг хүүхэд багачуудын төлөөлөлтэй хамтран “Усан доорх амьдрал аюулд өртөж байна уу” уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү нээлттэй хэлэлцүүлэг, сургалтанд урилгаар “Монгол хадран” спорт загасчлалын холбооны тэргүүн Б.Бямбасүрэн, холбооны гишүүн Н.Наранбаатар нар оролцож хүүхдүүдийн сонирхсон асуултанд хариулж, загасны хууль бус ан агнуур, гол нууруудын бохирдолын талаар мэдээлэл хүргэж, усан доорх амьдралыг харуулсан сонирхолтой баримтат кино үзүүлж, мэдээллийн хуудас, боршур тарааж өгсөн байна. Хэлэлцүүлэгт оролцсон сурагчдаас санал, зөвлөмжийг дэвшүүлж –“Хандлагаа өөрчилж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалъя” уриалгыг гаргажээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)