Д. ГАНБОЛДЫН БОШИГТ ХАНЫ АМАН ДОМГИЙН НУГАЛБАР ОРШВОЙ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул зохиолч Д.Ганболдын БОШИГТ ХАНЫ АМАН ДОМГИЙН НУГАЛБАР ОРШВОЙ номын нээлт аймгийн төв номын сан дээр боллоо.
Бүтээлдээ Өөлд түмний ёс заншил, түүх, түүхэн аялагчдын зураг, Галданбошигт Хааны эх орныхоо төлөө тэмцэж дайтаж ирсэн газар усны домгуудыг багтаан тусгаж өгснөөрөө онцлог гэж үзэж байна.
Энэ номыг төгс бүтээл болгохын тулд Өөлд түмний түүхийг заавал судлах шаардлагатай болсон байна.
Иймд судалгааны ажлыг 1976 оноос эхлүүлсэн гэж ярьлаа.
Үүнээс харахад 43 жилийн дараа энэхүү түүхэн ном бүтээл болж уншигчдын хүртээл болж байгаа юм. Ялангуяа Өөлд түмний түүхийг үнэн бодитоор өгүүлэхийн тулд нилээд сэтгэл шингээж, цаг зав зарцуулжээ.
Зохиолч Д.Ганболдын тухайд 1999 онд өөрийн санаачлагаар н.Намсрай багшийн Соёл бичгийн түүх оршвой, 2016 онд Ховд нисэх буудлын 60 жилийн ойд зориулсан номуудыг тус тус хэвлүүлжээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)