ХОВД АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Ховд аймгийн Мал эмнэлэгийн газрын мэргэжилтэн, сум дахь Мал эмнэлэгийн тасгийн дарга тархвар зүйч, мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч, мал эмнэлэгийн үйлчилгээний нэгжүүдийн эмч мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт зөвлөгөөн Ховд аймагт болж байна.
Мал эмнэлгийн газар шинэ бүтэц зохион байгуулалтанд орсонтой холбогдуулан мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн эрх зүйн болон шинээр мөрдөгдөж буй дүрэм журамыг баримтлан хэрэгжүүлэх ажлын чиг үүргийн мэдлэг олгох зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байна.
Сургалт зөвлөгөөнд Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх, баримтлах бодлогын талаар болон мал эмнэлгийн тасгийн тархвар зүйчийн чиг үүрэг 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллүүдийг сургалт, зөвлөгөөнд оролцогчдод хүргэсэн байна.
Мөн аймгийн төрийн болон төсөл хөтөлбөрийн байгууллагуудын мэдээллийг хөтөлбөрийн дагуу хүргэж байна.
Ховд аймагт мал эмнэлгийн үйлчилгээ явуулж байгаа төр хувийн хэвшил нийлсэн сургалт зөвлөгөөнд сумдын 100 гархуй малын эмч оролцож байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гарсантай холбогдуулан хуулийг сурталчлан таниулах, малчид малын эмч нар хуулийн хүрээнд яаж ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх томоохон ач холбогдолтой сургалт болж байна.
Өнөөдрийн байдлаар төр хувийн хэвшил нийлсэн мал эмнэлгийн нэгжүүдэд 138 малын эмч ажиллаж байна.
Ховд аймгийн тухайд 3,1 сая малтай үүний 90 хувьд нь мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх шаардлагатай ч малын тоо болон малын эмч нарын тоо харьцангуй байгаагаас үүдэн мал эмнэлгийн үйлчилгээг нийт малын 60 хувьд нь хүргэж байгаа, энэ асуудлыг төрөөс шат дараатайгаар шийдэж малын эмч нарын орон тоог нэмэгдүүлэхэд анхаарна гэж аймгийн Мал эмнэлгийн газрын дарга онцоллоо.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)