ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР БАРУУН БҮСИЙН “АВЪЯАСЛАГ ХӨГЖИМЧИН-2” УЛСЫН УРАЛДААНЫГ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Ховд аймгийн SEVEN MELODIES төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төвийн 5 жил, Жаргалант сумын ЕБС-ийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа өсвөрийн Төгөлдөр хуурчдын Баруун бүсийн Улсын уралдаанд Ховд, Увс, Баян-өлгий, Говь-Алтай аймгийг төлөөлсөн 65 хүүхэд оролцож байна.
Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг Дэлхийн сонгодог “ХААН” хөгжмөөр дамжуулан тэдний дотоод мэдрэмжийг хөгжүүлснээр зөв бодолтой, зөв үйлдэлтэй ирээдүйн Монгол иргэнийг хүмүүжүүлж, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус наадам нь гоцлол, цөөхүүл гэсэн 2 төрлөөр 1-2-р анги, 3-5-р анги, 6-9-р анги, 10-12-р анги гэсэн 4 насны ангилалаар зохион байгуулагдаж байна.
Ховд аймгийн SEVEN MELODIES төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төв байгуулагдсан цагаасаа эхлэн орон нутгийнхаа хүүхэд багачуудад энэхүү гайхамшигт хөгжмөөр хэчээллэн суралцах боломжоор хангаснаар 5 жилийн хугацаанд төгөлдөр хуурын багш Б. Ууганзаяа багшийн удирдлага дор давхардсан тоогоор 150-200 хүүхэд суралцжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)