ХОВД АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.
Мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр үйлчилгээний чиглэлээр тус салбарт ажиллаж байгаа ажилчдаар дамжуулан иргэд аж ахуйн нэгж, малчид тариаланчдад мэдээлэл олгох, хөдөө аж ахуйн салбарт төсөвлөгдсөн төсвийг үр ашигтай зарцуулахад чиглэгдсэн бодлогын чанартай явуулах үйл ажиллагааны талаар зөвлөгөөнд оролцогчид санал хүсэлтээ солилцсон байна.
Сургалт зөвлөгөөнд сумдын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэнгүүд, салбарын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Төрийн болон ТББ-ын төлөөлөл болсон 50 орчим хүн хамрагдаж байна.
Хүнс хөдөө аж ахуйн салбарын зүгээс газар тариалангийн үйлдвэржилтийг эрчимжүүлэхээр зорьж байна.
2019 онд МУ-д атар газар эзэмшсний 60 жилийн ой тохиож байгаа.Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ-аас хийж нэгдсэн бодлогоор хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргасан байна.
Ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд салбар байгууллагуудад тодорхой хөрөнгө оруулалтыг хийж үр ашигтай зарцуулахыг чиглэл болгон өгчээ.
Энэ ажлын үр дүнг сайжруулахын тулд Ховд аймгийн ХХААГ-аас 2019 онд газар тариалангийн бүс нутгийн услалтын системүүдийг сэргээн засварлах, шинээр байгуулах, тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэр цех байгуулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллахаар тусгажээ.
Бэлтгэсэн: Админ- Эссэ

Сэтгэгдэл ( 0)