ХОВДОД ГАЗАР ХӨДЛӨВ

  Өнөөдөр буюу 2019.03.26-ны өдрийн 14:20 минут орчимд газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдлээ. Энэ талаар Ховд аймгийн газар хөдлөлтийн станцаас тодруулахад: Ховд аймгийн Дуут сумаас зүүн хойш 30 км газарт 4 магнитутын газар хөдлөлт болсон. Харин Ховд аймгийн Жаргалант суманд 5 орчим баллын чичирхийлэл мэдрэгдсэн байж болзошгүй гэж мэдэгдлээ. Үүнийг дахин нягтлаж эцсийн байдлаар нэгдсэн мэдээллийг олон нийтэд хүргэнэ гэлээ .
Бэлтгэсэн: Адитн-Эссэ




Сэтгэгдэл ( 0)