ЖАНГАР ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид хөдөө орон нутагт анх удаагаа Жангар туульс дуулалт жүжгийг тайзны бүтээл болгож байна. Жүжгийн нээлт өнөөдөр буюу 2019.03.27-ны өдрийн 19 цагт ХДТ-т болно.
Тэгвэл жүжгийн нээлтэд зориулсан улаан хивсний ёслолын үйл ажиллагааг ОУ-ын театрын өдөртэй хамтатган зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд ХДТ-ын нийт уран бүтээлчид болон аймгийн засаг дарга Б.Дүгэржав, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар оролцлоо.
Улаан хивсний ёслолыг үзэж сонирхохоор ард иргэд, хүүхэд багачууд ч мөн хүрэлцэн иржээ. Анх удаагаа тавигдаж байгаа Жангар туульс жүжгийг тайзны бүтээл болгоход аймаг орон нутгаас тодорхой дэмжлэг туслалцааг ч үзүүлэн ажиллажээ.
ХДТ-ын уран бүтээлчид энэ жүжгийг найруулан тавихын тулд 2 сарын турш хагас цэцэргжилтийн байдалтайгаар бэлтгэл сургуулилтаа хийжээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар МУСТА, ХДТ-ын дарга С.Ариунжаргал ажиллажээ.
Жангар туульсын дуулалт жүжигт тоглож буй уран бүтээлчид бүр өөр өөрийн онцлогтой өвөрмөц дүрийг бүтээж байна.
Жүжгийн гол баатар болох Жангарын дүрд ХДТ-ын жүжигчин, МУСТА н.Бямбасүрэн, мөн гол дүрийн Эгшигт хатан буюу Агай шавдалын дүрд хөөмэйч Д.Золзаяа нар тогложээ.
Ховд аймгийн ХДТ-ын бие даасан томоохон бүтээл болох Жангар туульсын дуулалт жүжигт хүн бүрийн оролцоо чухал байсныг онцлох хэрэгтэй. Дүр зохиолын судалгаа, хөгжмийн найруулга, тайзны зураг, хувцас хэрэглэл, нүүр будалт зэргийг төгс хослуулснаар цогц бүтээл болж чадаж байна.
Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн соёлын биет болон биет бус зарим өв устаж, мартагдаж буй энэ үед энэхүү бүтээл цаг үеэ олсон түүхэнд мөнхрөх томоохон тайзны бүтээл болж байна.
Жангар туульсын дуулалт жүжиг энэ сарын 27-оос 31-ны өдрийг хүртэл 5 өдрийн турш тоглогдоно.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)