"АЛТАН МАЙДАР" БУРХАНЫГ ТАХИХ, ЭРГЭХ ЗАН ҮЙЛИЙН ХУРАЛ НОМЫГ 4-Р САРЫН 6-НЫ ӨДӨР ҮЕНЧ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛНА
Үенч сумын Баянмандал хийд, Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийдийн лам, хуврагууд хамтран захчин түмний их шүтээн "Алтан майдар" бурханыг тахих, эргэх зан үйлийн хурал номыг Үенч суманд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ 17-р жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн хаврын адаг шар луу сарын шинийн нэгний Дашнямтай билэгт сайн өдөр буюу Аргын тооллын 2019 оны 4-р сарын 6-ны өдөр болох тул сүсэгтэн олон та бүхнийг урьж байна.
"Алтан майдар" бурханыг тахих, эргэх зан үйлийн хүрээнд Майдар бурханы дэлгэр тахилга зан үйлийн хурал, Майдар бурханыг хийдээс гаргаж гороолох, зан үйл, Шашин урлагийн цэнгүүнийг зохион байгуулах юм.
Сүсэгтэн олон та бүхэн энэхүү үйл ажиллагаанд ороцсоноор бурханы шашин өнө удаан оршин тогтнох, шашиныг баригч дээдсийн өлмий бат оршиж, өглөгийн эзэн тэргүүтэн сүсэгтэн олны нас буян нь дэлгэрч, амьдарлын зоо тэнийнэ хэмээн бурханы номонд үздэг байна.
Иймээс эрхэм Ховдчууд, нутгийн сүсэгтэн олон та бүхэн энэ сарын 6-ны өдөр Үенч суманд зохион байгуулагдах "Алтан майдар" бурханыг тахих, эргэх зан үйлийн хурал номонд хүрэлцэн ирж, буян хураахыг урьж байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)