ХОВДЧУУД 10 МЯНГАН МОД БУЮУ НОГООН ТӨГӨЛ БҮХИЙ УГТАХ ХААЛГАТАЙ БОЛНО
Дэлхийн байгаль хамгаалах сан \ДБХС\, “Түмэн модот хаалга” ТББ-аас санаачлан Бичигтийн хөтлөөс Ховд аймгийн төв хүртэлх газрыг иргэдийн оролцоотойгоор ногоон байгууламжтай болгох, хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах зорилгоор “Амьд ногоон хаалга биднийг угтана” уриан дор “10 мянган мод-Олон ястны угтах хаалга” хэмээх санаачлагыг өрнүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэ аяны хүрээнд орон нутгийн удирдлагуудад мэдээлэл хүргэх, танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Бичигтийн хөтөл буюу модон овооноос Ховд аймгийн төв хүртэл 4.5 км байдаг. Тус хөтлөөс уруудаж байгаа авто замын хоёр талаар буюу 10 га газарт 10,000 мод тарьж, эх дэлхийн төгөл WWF /Дэлхийн байгаль хамгаалах сан/, халх, захчин, өөлд, казах, торгууд, урианхай түмний төгөл зэрэг 10 гаруй төгөл бий болгох зорилтыг дэвшүүлжээ.
Энэхүү ажлыг 2018 оны хавар эхлүүлж, 1.6 га-д авто замын стандартын дагуу улиас, бургас, хайлаас гэсэн гурван төрлийн 1700 мод тарьсан бол энэ жилийн хувьд 5 га-д 5000 мод тарихаар төлөвлөж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Мод тарих амархан ч модыг арчлах асуудал хамгийн чухал яригддаг. Иймээс модыг арчлах хамгаалах тал дээр байгаль орчны салбар байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд суваг шуудуу татах, усалгаа, арчилгаа хийх, тороор хамгаалах, харуул хамгаалалтыг тогтмол гаргаж усалгаа хийж байгаа гэлээ. Цаашид тарьсан модыг услахдаа худаг болон зөөврийн усалгаа гэсэн 2 төрлөөр хийх юм.
Мод тарих ажил бол зөвхөн санаачлагчид төдийгүй иргэдийн оролцоотой дэм дэмэндээ хийх ажил учир олон ястны угтах хаалга хийх аянд нийт Ховдчуудаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)