ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨНД 17 СУМЫН 230 ГАРУЙ ТАРИАЛАНЧ ОРОЛЦОЖ БАЙНА
МУ-д атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд аймгийн ХХААГ-аас Ховд аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг энэ сарын 6-ны өдөр Жаргалант суманд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний нээлтэнд УИХ-ийн гишүүн С. Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б. Дүгэржав болон аймаг орон нутаг, салбарын удирдлагууд оролцож газар тариалан эрхлэгчдэд мэндчилгээ дэвшүүллээ.
Ховд аймгийн ИТХ-аар газар тариалангийн дэд хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд төмс хүнсний ногооны үрийн шинэчлэл хийх, жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, хадлан бордооны асуудлыг төр хяналтдаа авч, механикчсан салааг байгуулах, үр тарианы тариалалт, газар тариалангийн техникийн шинэчлэл гэсэн 5 үндсэн зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг аймгийн удирдлагууд онцоллоо.
УИХ-ын гишүүн С. Бямбацогт зөвлөгөөний нээлтэд хэлсэн үгэндээ:
“Ховд Агро парк”-ыг байгуулах талаар мэдээллийг хүргэж, орон нутгийн чухал салбарын ирээдүйн хөгжил хоосон яриа байхаас илүүтэй үр дүн бүхий бүтээлч ажил болж хэрэгжих учиртай, үүний төлөө салбарын байгууллага болон тарианчдын хамтын ажиллагаа чухал гэдгийг санууллаа.
Мөн зөвлөгөөн, уулзалтууд зохион байгууллагддаг хэдий ч тухайн арга хэмжээний эцсийн шийдвэр оновчтой, үр дүнтэй байх хэрэгтэйг онцолсон юм. Зөвлөгөөнд сумдын ХХАА-н тасгийн мэргэжилтнүүд, аймгийн газар тариалан эрхлэгч иргэд, төсөл хөтөлбөрийн газрууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл болсон 230 гаруй хүн хамрагдаж байна.
Ховд аймгийн газар тариалангийн үйлдврлэл эрхлэгчдэд 2018 онд газар тариалангийн үйлдвэрлэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2019 онд газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэгжүүлэх арга хэмжээ, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, газар тариалангийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн мэдээлэлийг хүргэх зорилгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулж байна гэдгийг салбарын байгууллагаас мэдээллээ.
Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнд ХХААХҮЯ, аймгийн ЗДТГ, ХХААГ, МХГ, Хөгжил Политехник коллеж, Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, бусад төсөл хөтөлбөрийн төлөөллүүд оролцож салбар салбарынхаа илтгэл мэдээллийг хүргэж байна.
Ховд аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулснаар тариаланчид ХХААЯ-аас газар тариалангийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, орон нутгийн хамтын ажиллагааны талаарх мэдээлэлтэй болох, Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, 2019 оны зорилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй болж төрийн байгууллага, төрийн бус байгууллага, тариаланчдын хамтын ажиллагаа сайжрах, төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын талаар мэдээлэл авч хүнсний аюулгүй байдлыг хангаж ард иргэдийг аюулгүй хүнсээр хангадаг болох, “Газар тариалан”, “Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх” аймгийн дэд хөтөлбөрүүдтэй танилцаж олон талт мэдээллийг авч цаашид газар тариалангийн салбарын хөгжил нэг шат ахих томоохон ач холбогдолтой ажээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)