ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖЛИЙН АНХДУГААР ОЛИМПИАД БОЛЛОО

  ХИС-ийн дэргэдэх Күнзийн институтаас аймгийн БСУГ-тай хамтран ЕБС-ийн сурагчдын дунд Хятад хэлний мэргэжлийн анхдугаар олимпиадыг зохион байгууллаа. Тус олимпиадад 2 ангилалд Цаст-Алтай, Прогресс, 1-р сургууль, 3-р сургуулийн 7-12-р ангийн сурагчид хамрагдсан байна.
Олимпиадын 7-9-р ангийн ангилалд:
1-р байрыг 3-р сургуулийн сурагч н. Бал-Эрдэнэ
2-р байрыг Прогресс сургуулийн сурагч н. Ням-Эрдэнэ
3-р байрыг Цаст-Алтай сургуулийн сурагч н.Маргад нар эзэлсэн бол
10-12-р ангийн ангилалд:
1-р байрыг Цаст-Алтай сургуулийн сурагч н.Алтжин
2-р байрыг 1-р сургуулийн сурагч н.Хүрэлчулуун
3-р байрыг Цаст-Алтай сургуулийн сурагч н.Отгонзаяа нар тус тус шалгарсан байна.
ХИС-ийн дэргэдэх Күнзийн институт Ховд аймагт нээгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 4 жилийн хугацаанд Ховд аймгийн 11 суралцагч БНХАУ-д 1 жилийн хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын шатанд 100 хувийн тэтгэлгээр суралцаж байна. Мөн Хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд орохоор нийслэл Улаанбаатарыг зорьдог байсан Баруун бүсийн хятад хэл сонирхон суралцагчид ХИС-ийн дэргэдэх Күнзийн институтад түвшингээ тогтоолгох боломжтой болжээ.

 
ХИС-ийн Күнзийн институтад мэргэжлийн хятад, орос, англи хэлтэй гадаад багш нар ажилладаг учир та бүхэн хятад хэлийг хямд зардлаар орон нутагтаа сурч 100 хувийн тэтгэлэгт хамрагдах боломжтой юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)