БОСОО ЗАЯАТАЙ МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ 150 ХҮҮХЭД ОРОЛЦОО
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Босоо заяатай Монгол үндэсний бөхийн барилдаан энэ сарын 09-ны өдөр бөхийн цол дуудах үйл ажиллагаагаар эхэлжээ.
Тэгвэл цэцэрлэгийнн насны хүүхэд багачуудын дунд явагдаж хэвшсэн Босоо заяатай Монгол үндэсний бөхийн барилдаан 9 дахь жилдээ аймгийн Биеийн тамир спортын газар дээр болж байна.
Барилдаанд хөдөөгийн болон төвийн 30 цэцэрлэгийн 150 орчим хүүхэд багачууд оролцож авхаалж самбаа хүчээ сорьж байгаа юм.
Хүүхэд багачуудын эцэг эхчүүдийн тухайд ч энэ үйл ажиллагааг дэмжиж өргөн цар хүрээг хамруулан оролцож байгаагаараа онцлог болж байна.
Бөхийн хөлийн цэц, гарын даагаар аймгийн үндэсний бөхийн засуулууд ажиллаж байна.
Энэ үйл ажиллагааг аймгийн БТСГ, аймгийн үндэсний бөхийн холбоо, БСУГ, Жаргалант сумын 1-р цэцэрлэг хамтран зохион явуулж байна.
Босоо заяатай Монгол үндэсний бөхийн барилдааныг хүүхэд багачуудын дунд зохион байгуулснаар тэднийг багаас нь бие бялдарыг нь хөгжүүлэх, монгол бөхийн барилдааны ач холбогдол, түүний үнэ цэнийг ойлгуулах, зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.
Бөхийн барилдаанд хүүхэд багачууд идэвхитэй оролцохоос гадна ач холбогдол өгч зодог, шуудгаараа жигдэрч монгол бөхийн дэвжээгээ хүндэтгэж байгаа нь бахархалтай байлаа.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

2019 оны 04 сарын 10-нд
хөөрхөн юм бээ амжилт