МУГЖ Б.ДУГАРААГИЙН НЭРЭМЖИТ “АЛТАН ӨВ” БИЕ БИЛГЭЭНИЙ III НААДАМ БОЛЛОО


  Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.2 дахь заалт, Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Геннисийн номонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, өв соёлоо сурталчлах, ахмад бие биечдээс үндэсний язгуур бие билгээний үндсэн намба төрхийг суралцах, өвлөх, залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, бүжгийн урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох зорилгоор нэрт биеч, бүжиг дэглээч, бүжигчин МУГЖ Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв” бие билгээний 3-р наадам 2019 оны 04 дүгээр сарын 27-28-нд Ховд аймагт боллоо. Тэмцээнд оролцогчид Ойрд угсаатны язгуур бие биелгээг сонгож бүжиглэх буюу Захчин, Мянгад, Торгууд, Урианхай, Дөрвөд, өөлд бий биелгээгээр өрсөлсөн байна. 



  Тус наадмыг аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжимт драмын театр хамтран зохион байгуулсан байна. Тэмцээнд Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд, насанд хүрэгчид /өв тээгч ардын авъяастанууд/  3 ангилалаар оролцжээ. Энэхүү наадамд оролцогчдын бүжгийг 4 дүгээр сарын 29-ны “Дэлхийн бүжгийн өдөр”-ийн хүрээнд Ард Аюушийн талбайд болсон нэгдсэн арга хэмжээд оролцуулсанаас гадна   Жаргалант сумын Соёлын өдөр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээнүүдэд оролцуулахаар төлөвлөж байгааг зохион байгуулагчид онцоллоо.







Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)