НАСАНД ХҮРЭГЧДИЙН ВОЛЕЙБОЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХААЛТТАЙ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА


  Ховд аймгийн насанд хүрэгчдийн 2019 оны волейболын аймгийн аварга шалгаруулах анхдугаар хаалттай тэмцээн өнгөрсөн амарлтын өдөр буюу Ням гаригт Биеийн тамир спортын газар дээр эхэллээ. Тэмцээнд 20 гаруй багийн 200 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдж байгаа юм. Тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, аймгийн волейболын холбоо, аймгийн ИТХ хамтран зохион явуулж байна. Ховдчууд спортод элэгтэй гэдгээ хэд хэдэн томоохон тэмцээнүүдээс харуулж чадсан. Тэгвэл энэ удаагийн хаалттай тэмцээндЖаргалант сумаас гадна аймгийн 17 сумын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр ач холбогдол өгч оролцож байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)