Дарви сумын малчид, ард иргэд өөрсдөө хувь нийлүүлэн "хөгжилд тэмүүлэх сутай" хадгаламж зээлийн хоршоог байгуулжээ
Ховд аймгийн Дарви сум нь 814 өрхийн 3010 хүн амтай. Тус суманд 2 өрилжааны банк үйл ажилагаагаа явуулж малчид ард иргэдэд банкны бүх л төрлийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг байна. Гэвч банкнаас авч буй зээлийн хүү өндөр, хадгаламжийн хүү бага байгаа нь иргэдийн хувьд хүссэн үйлчилгээ болж чадахгүй байна.
Тэгвэл иргэд өөрсдөө хувь нийлүүлэн дундын хөрөнгөтэй болох, түүгээрээ дамжуулан хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах, өндөр хүүтэй хадгаламжтай болох шинэлэг санааг тухайн сумын малчид гарган ажил хэрэг болгож чаджээ.
2018 оны 3-р сарын 3-нд 29 хүний үүсгэл санаачлагатайгаар байгуулагдсан "Хөгжилд тэмүүлэх Сутай" хадгаламж зээлийн хоршоо нь гишүүнчлэлийнхээ хүрээг өдрөөс өдөрт тэлэн тухайн сумын малчид ард иргэдэд хоршоогоороо дамжуулан 200 мянгаас 3 сая төгрөг хүртэлх зээлийг олгож байна.
Сумын малчид, ард иргэдийн санаачлагаар хадгаламж зээлийн хоршоо байгуулах болсон шалтгаан нь бодит хэрэгцээн дээр үндэслэгджээ. Өөрөөр хэлбэл тухайн суманд үйл ажиллагаагаа явуулдаг 2 банк нийтдээ 1,6 тэрбум гаруй төгрөгийн хадгаламжтай, 3 тэрбум гаруй төгрөгийн хэрэглээний зээлтэй байгаа нь санхүүгийн үйлчилгээний хүүнд жилдээ хамгийн багадаа 300 саяаас 500 сая орчим төгрөг иргэд, аж ахуй нэгжийн орлогоос гадагшилдаг гэдгийг олж харжээ. Тиймээс энэ их мөнгийг банкны зээлийн ашиг болгон үлдээхээс татгалзаж, мөнгөнийхөө урсгалыг сумынхаа ард иргэдэд үр ашигтай зарцуулж, амьдрал ахуйг нь дээшлүүлэх зорилгоор өөрсдийн санаачлагаар хоршоо байгуулсан нь энэ юмаа.
Тухайн сумын иргэд нэг өдөр нэг мянган төгрөгийг хоршоондоо хуримтлуулсанаар жилийн дараа 430700 төгрөг, 10 жилийн дараа 10 сая 130 мянган төгрөгний хуримтлалтай болох боломжтой юм байна.
Анх 30 хүрэхгүй хүн тухайн хоршооны гишүүнээр элсэн байсан бол одоо гишүүдийн 120-д хүрч эргэлтийн хөрөнгө 50 сая болсон байна. Энэхүү хоршоонд зөвхөн Дарви сумын малчид, ард иргэд гишүүнээр элсэх боломжтой бөгөөд ингэснээрээ хамгийн өндөр өгөөжтэй санхүүгийн үйлчилгээг авхаас гадна тухайн хоршооныхоо эзэн, өмчлөгч нь болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм аа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)