Харилцаа холбооны зохицуулах хорооны харъяа байгууллагуудын спортын 5 төрөлт тэмцээн боллоо

  Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Харилцаа Холбооны Зохицуулах хорооны харъяа байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах, ажилчидын хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулагдсан спортын 5 төрөлт тэмцээнд Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ний Ховд аймаг дахь газар, Монголын Цахилгаан холбоо ХК-ний Ховд холбооны газар, Мобикомын Ховд салбар, Юнителийн Ховд салбар, Кабелийн телевиз, Ич Монгол хэвлэх үйлдвэр, орон нутгийн телевиз, сонин, сайт, ФМ радио гэсэн 10 байгууллагын 100 гаруй хүн оролцож 60 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Тус тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын баг тамирчид 2017, 2018 оны шилжин явах цомыг авч байсан бол 2019 оны шилжин явах цомын эзэн, аварга багаар Юнителийн Ховд салбарын баг тамирчид шалгарлаа.





Тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд 1-р байрыг Юнителийн Ховд салбр, 2-р байрыг Мэдээлэл Холбооны сүлжээ ТӨХК-ний баг, 3-р байрыг Хэвлэл мэдээллийн баг тамирчид эзэлсэн бол Волейболын тэмцээний 1-р байрыг Мобиком Ховд салбар, 2-р байрыг Хэвлэл мэдээллийн баг, 3-р байрыг Юнителийн Ховд салбарын баг тамирчид эзэллээ.
Түүнчлэн Дартсны тэмцээний 1-р байрыг Ховд телевизийн захирал П. Самбалхүндэв, 2-р байрыг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ний ажилтан Д.Мөнхбат, 3-р байрыг Монголын цахилгаан холбоо ХК-ний Ховд холбооны газрын дарга Б. Мөнхдалай нар эзэлсэн бол эрэгтэй теннисний тэмцээний 1-р байрыг Мобиком Ховд салбарын тамирчин н.Отгонбаяр, 2-р байрыг Эко телевизийн нягтлан Г. Алтангэрэл, 3-р байрыг Юнителийн Баруун бүсийн суурин төлөөлөгч Д. Энхбаатар, Эмэгтэй теннисний 1-р байрыг Юнителийн Ховд салбарын ажилтан М. Урангоо, 2-р байрыг Ховд телевизийн Сэтгүүлч С.Жавзандулам, 3-р байрыг Ич Монгол хэвлэх үйлдвэрийн нягтлан н.Гиймаа, Эрэгтэй Даам 1-р байрыг Юнителийн Ховд салбарын ажилтан н.Ариунбуян, 2-р байрыг Орда хэвлэлийн захирал Х. Нурлан, 3-р байрыг Юнителийн Ховд салбарын ажилтан Л. Угталдорж, эмэгтэй Даам 1-р байрыг Монголын Цахилгаан холбоо ХК-ний Ховд холбооны газрын үйлчилгээний ажилтан Ц. Эрдэнэтуяа, 2-р байрыг Ховд телевизийн Сэтгүүлч Д. Лхагвацэрэн, 3-р байрыг Эко телевизийн графикч О. Баярхишиг нар тус тус эзэлж багийн дүнгээр 1-р байрыг Юнителийн Ховд салбарын баг тамирчид шалгарлаа.





Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)