ХИС-ийн 40 дэх төгсөлт ромбо дипломоо гардан авлаа

  Ховд их сургууль анх 113 оюутан, 13 багш, ЗХУ-ын 1 мэргэжилтэнтэй, аж ахуйн 23 орон тоотойгоор сургалт, хүмүүжил, эрдэм шинжилгээний ажлаа явуулж эхэлжээ. Харин одоо тус хамт олон 250 гаруй багш ажилтан, 3000 орчим оюутантайгаар сургалт хүмүүжлийнхээ үйл ажиллагааг явуулж байна.
ХИС-д Монгол улсын өнцөг булан бүрээс оюутан суралцагсад ирж сурахаас гадна ОХУ, БНХАУ, Япон, Турк зэрэг гадаадын улс орны 50 гаруй оюутан суралцаж байна. Тэгвэл баруун бүсийн төрийн өмчийн ууган их сургууль болох Ховд Их Сургууль 40 дэх хаврынхаа төгсөлтийн баярыг энэ өдөр хийж төгсөгчиддөө диплом, энгэрийн тэмдэгийг нь гардуулан өглөө. Энэ жилийн төгсөлтийн баяр ХИС-ийн 40 жилийн ойн баярын түүхэн цаг хугацаатай давхцаж байгаагаараа онцлог болж байна.





Ховд Их Сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын өдрийн ангийн 1700 орчим оюутан 22 мэргэжилээр суралцаж байгаагаас 333 оюутан төгсөж бакалаврын дипломоо гардан авлаа. Харин 88 оюутан магистраар төгсөж байна. Дөчин жилийн хугацаанд Ховд Их Сургуулийг 11000 гаруй хүн төгсөн гарч улс орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байна.
Бэлтгэсэн: Т. Дөлбаяр




Сэтгэгдэл ( 0)