“Хайртай” аяны багийнхан Ховд аймагт хүрэлцэн ирлээ
Аливаа улс орныг урлаг соёлгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тэр ч утгаараа ард иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын үрийг тарих, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үүднээс МУЕС-ын дэргэд “Соёл урлагийн үндэсний зөвлөл”-ийг байгуулж иргэдийг соён гэгээрүүлэх төлөвлөгөө баталж хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн байна. Тэгвэл соён гэгээрүүлэх ажлыг ард түмэнд түгээх их үйлсэд “Хурд хамтлаг” идэвхи санаачлага гарган монгол орон даяар “Хайртай” аяныг эхлүүлээд байна. Аяны багийнхан энэ өдрүүдэд Ховд аймагт хүрэлцэн ирээд байна. Ховд аймагт ажиллах үеэрээ Хурд хамтлагийн уран бүтээлчид хүчний салбарын алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр ялангуяа эрчүүд ноён нуруутай, амьдралаа авч явах хийморь сүлдтэй, сайн сайхан үлгэр дууриалалтай, зөв сэтгэлтэй байхыг уриаллаа.
Хурд хамтлаг 25 жилийнхээ ойн хүрээнд ийнхүү Хайртай аянг эхлүүлж эх орноо тойрон ая дуу, уран бүтээлээ хүргэсээр байна. Аяны хүрээнд 7 сарын 26-ны өдөр буюу Баасан гаригийн 19:00 цагаас Ард Аюушийн талбайд орон нутгийн уран бүтээлчдийн урлагийн тоглолт, "Хурд" хамтлагийн “ЭХ ОРНЫ ХИЙМОРЬ” цэнгүүн зохион байгуулагдна. Ховдчууд та бүхнийг “Хайртай” аянд нэгдэж, дээрхи үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)