ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ДАГУУ АЛБАДАН БУУЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

  2016 онд Аймгийн ИТХ-аар 2030 он хүртэл Ховд хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан байдаг. Үүнтэй холбогдуулан Аймгийн засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй татаж барьсан хашаа байшин ялангуяа хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэх зам, шугам сүлжээ дайран өнгөрөхөөр тусгагдсан газруудыг чөлөөлөн ажиллах ажлын хэсэг байгуулагдсанаар Жаргалант сумын 4 багийн нутаг дэвсгэрийн 26 байршилд зөвшөөрөлгүй татсан хашаа, тор, зөвшөөрөлгүй барьсан байшин амбаарыг албадан буулгах ажил үргэлжилсээр байна.



Аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/519 тоот захирамжийн дагуу Жаргалант сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй, дур мэдэн хашаа татсан, байшин амбаар барьсан, газар торлосон иргэн аж ахуй нэгж, байгууллагын газрыг чөлөөлөх ажлыг Аймгийн ГХБХБГ, Жаргалант сум, Цагдаагийн газар, ШШГГ зэрэг байгууллагууд хамран хэрэгжүүлж ажиллаж байна. Ажлыг гүйцэтгэх явцад иргэд хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй маргах, заргалдах, эсэргүүцэх зэргээр ажлын гүйцэтгэлд бэрхшээл үүсгэдэг байна. Гэвч хуулийн хүрээнд ямар нэгэн зөвшөөрөл аваагүй тохиолдолд дарга Балдан, иргэн Дорж гэж ялгахгүйгээр албадан буулгах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийх болно гэдгийг ГХБХБГ-аас мэдэгдэж байна.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)