“Ховд номын баяр -2019” арга хэмжээний хүрээнд шилдэг 500 ном 20 хүртэл хувь хямдарна

  Ховд аймгийн иргэдийн ном унших хэвшлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах, залуу үеийг номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулан боловсрол, хүмүүжил олж авахад туслах, шинэ ном танилцуулах, ном солилцоогоор дамжуулан хуучин ховор ном олж авах боломжийг олгох зорилгоор “Ховд номын баяр-2019” арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Ард Аюушийн талбайд зохион байгуулахаар болоод байна. “Ховд номын баяр -2019” арга хэмжээнд оролцохоор Ардын уран зохиолч, Болор цомын эзэн яруу найрагч Тангадын Галсан, Монголын үргэлжилсэн үгийн их мастер Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норов нар Ховд аймагт хүрэлцэн ирлээ.

Ховд номын баяр -2019” арга хэмжээний хүрээнд NEPKO хэвлэлийн үйлдвэрийн хэвлэн худалдаанд гаргасан шилдэг 500 номыг 20 хүртэлх хувь хямдруулан худалдаалахаас гадна орон нутгийн нийтийн номын сан, ХИС, Ном хөлцийт дэлгүүр, ЕБС-иуд хамтран номын танилцуулах үзэсгэлэн худалдаа гаргаж, хуучин номын хямдралтай худалдааг зохион байгуулан ажиллах юм байна. Түүнчлэн Ардын уран зохиолч, Болор цомын эзэн яруу найрагч Тангадын Галсан, Монголын үргэлжилсэн үгийн их мастер Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норов нар 09 дүгээр сарын 07-ний орой өөрсдийн зохиол бүтээлүүдээрээ номын хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага хийж уншигч олонтой уулзах юм байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)