Баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнууд спортын 7 төрлөөр өрсөлдөж байна

  Анх 2009 онд Ховд аймгийн ИТХ-аас санаачлан “Баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын бүсийн сургалт зөвлөгөөнийг эхлүүлж байсан бол тус арга хэмжээ 10 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалт зөвлөгөөн Баруун бүсийн тулгуур төв Ховд хотноо 3 өдрийн турш үргэлжлэх юм. Тус арга хэмжээ 2 дахь өдрөө спортын олон төрөлт тэмцээн уралдаанаар үргэлжилж байна. Спортын төв ордонд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд баруун аймгуудын эрэгтэй, эмэгтэй холимог 6 багийн 120 гаруй тамирчид сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, олс таталт, дардас, буудлага гэсэн спортын 7 төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.



Энэ удаагийн бүсийн сургалтанд Баруун 5 аймгийн НӨУБ-ын сонгуультан ажилтнуудаас гадна УИХ-ын Тамгын газар, төрийн байгуулалтын байнгын хороо, МУЗГ-ын хэрэг эрхлэх газраас төлөөллүүд ирж оролцож байна. Жил ирэх тусам бүсийн сургалт зөвлөгөөний ач холбогдол, үр дүн, хамрах хүрээ улам бүр сайжран чанаржиж байгааг оролцогчид онцолж байсаан.

2018 онд Завхан аймагт зохион байгуулагдаж байсан тус арга хэмжээнд баруун бүсийн аймгуудын ИТХ-ын төлөөлөгчдийг голчлон хамруулсан бол энэ удаагийн тэмцээнд НӨУБ-ын сонгуультан, ажилтан гээд өргөн цар хүрээг хамруулан оролцуулж байгаагаараа онцлог юм. Тэмцээн 09 дүгээр сарын 15-ны өдөр хаалтаа хийж, шилжин явах цомын эзэд тодорно.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)