1000 тонны багтаамжтай механикжсан зоорины ажил зогсонги байдалд оржээ
Ховд аймаг нь Буянт сумаа түшиглэн төмс, хүнсний ногооны тариалалт эрхлэн орон нутгийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй баруун бүсийн аймгууд, төвийн хэрэглэгчдийг ч мөн амт чанартай хүнсний ногоо, жимс жимсгэнээр хангасаар ирсэн. Гэвч тариалсан ногоогоо хадгалах стандартын шаардлага хангасан зоорь байгүй учир тариалалтынхаа хэмжээг тогтмол нэмэгдүүлж чаддаггүй, хавар ногооны үнэ нэмэгддэг, хямд үнээр бөөндөж зардаг зэргээр олон бэрхшээл тариаланчдад тулгардаг байна. Тиймээс нэн түрүүнд Ховд аймгийн Жаргалант сумыг түшиглэсэн механикжсан зоорь барьж ашиглалтанд оруулах төслийн ажлыг эхлүүлжээ. Улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1000 тоннын багтаамжтай сендвичен барилга барих ажлыг эхлүүлсэн хэдий ч барилгын гүйцэтгэл явц байдал удаашралтай, тодорхойгүй шалтгаанаар зогсонги байдалд орсон байна.
Намрын улирал дуусаж өвөл хаяанд ирлээ. Тариаланчдын олон жилийн мөрөөдөл болсон орчин үеийн механикжсан зоорь энэ жил ашиглалтанд орохоосоо өнгөрсөн бололтой. ХАА-н яамнаас тендер зарлан шалгаруулсан, хяналтыг ХАА-н яамаар дамжуулан барилгын хөгжлийн төв тавьдаг учир орон нутгийн зүгээс шаардаж ажлыг нь эрчимжүүлэх боломж байдаггүй байна. Энэ оны 9 дүгээр сард ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн тус барилга өнөөдрийн байдлаар хариуцсан эзэнгүй, ажил нь зогссон байдалтай байна. Хэрэв хаана хаанаа хариуцлагатай хандсан бол Ховд аймгийн иргэд шинэ зоорио ашиглатанд хүлээн авч хямд үнэтэй шинэхэн ногоог хүнсэндээ тогтмол хэрэглэн, хүнсний ногооны хангамж тогтворжих боломж бүрдэх байлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)