Хан Жаргалант Ховд хоршооны үйлдвэрийн нээлт боллоо
Хан жаргалант Ховд хоршоо нь 2004 оноос эхлэн 2 хүний орон тоотоогойр цех хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Улмаар Ховд аймагтаа мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах цех байгуулан 15 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хамт олон үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн 1750м квадрат бүхий 2 давхар үйлдвэрийг хувийн хөрөнгөөрөө барьж ашиглалтанд оруулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Ховд аймгийн анхны мах боловсруулах үйлдвэр болох Хан Жаргалант Ховд хоршооны үйлдвэрийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, Ховд хотын захирагч С.Гантөмөр, ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл зэрэг аймаг орон нутгийн удирдлагуудаас гадна Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа төр хувийн хэвшлийн төлөөлөл, ард иргэд оролцлоо.
Хан Жаргалант Ховд хоршоо нь баруун бүс нутгийн эрүүл малын махаар цэвэр махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орон нутагтаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийгэм эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус хоршоо 20 гаруй ажилтантайтаагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутагтаа ажлын байрыг бий болгон иргэдэд эрүүл хүнсийг үйлдвэрлэн хүргэж байгаад иргэд талархалтай байна.
Эрүүл хүнс боловсруулан хэрэглэгчдэд хүргэх, хүнсний манлай үйлдвэр болох эрхэм зорилгийг дэвшүүлэн ажиллаж байгаа тус хамт олон 30-40 нэр төрлийн мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, Баруун бүс нутгийнхаа иргэдийн 60-70 хувийг боловсруулсан мах махан бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.
Амт чанар сайтай технологийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, эрүүл хүнсээр иргэд олон нийтийг хангах эрхэм зорилтынхоо хүрээнд хэрэглэгчээ дээдэлсэн чанар стандартын шаардлага хангасан, эрүүл аюулгүй орчинд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Цаашид Боловсруулсан махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж, хүнсний чиглэлийн цогцолбор үйлдвэр болгох зорилтыг тавьжээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)