Энэ жил түлээ нүүрсний үнэ өссөн байна
Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээгээр 5300 өрх гэр хороололд амьдардаг гэсэн тоон мэдээ байдаг. Эдгээр өрх жилийн хэрэгцээндээ 5 тонн нүүрс түлдэг гэж тооцоолбол багагүй тоо гарна. Гэтэл жилээс жилд нүүрс түлээний үнэ ханш нэмэгдэх хандлагатай байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Ховд аймаг нь өөрийн гэсэн нүүрсний уурхайтай аймгуудын нэг.
Гэвч уурхайнхаа үр ашгийг тэр бүр хангалттай хүртэж хямд үнэтэй нүүрсээр хэл үггүй хангагдаж чадахгүй байгаа нь асуудлын гол шалтгаан болоод байна. Хөшөөтийн уурхайн нүүрс үнс багатай, илчлэг сайтай учир худалдан авалт өндөр байдаг байна. Харамсалтай нь Хөшөөтийн нүүрсний үнэ хэт өндөр байгаа нь худалдан авагчдад хүндрэлтэй байна гэдгийг тэд хэлж байна.
Ховд аймгийн Жаргалант сум Хөшөөтийн уурхайтай гэрээний үндсэн дээр жил бүр нүүрсний талон авч гэрээгээр хямд нүүрс нийлүүлж байгаа хэдий ч танил тал, нам эвсэл харж талоны наймаа явагддаг гэх зэргээр шүүмжлэл тасардаггүй. Энэ жилийн тухайд Хөшөөтийн уурхайгаас Жаргалант суманд 5000 тонн нүүрсний талоныг олгоод байгааг албаныхан хэлж байна.
Харин Жаргалант сумаас тендер зарлаж хүнд даацын авто машины жолооч нартай гэрээ байгуулан 5000 өрхөд Хөшөөтийн нүүрсийг тонн тутмыг нь 70 мянган төгрөгөөр худалдах төлөвлөгөө гарган ажиллахаар болжээ.
Өнөөдөр зах дээр зарагдаж байгаа Хотгорын нүүрс тонн нь 120 мянган төгрөг, Тарвагатайн нүүрс тонн нь 120 мянга, Хөшөөтийн нүүрс тонн нь 140 мянган төгрөгөөр зарагдаж байгаа бол нүүрс уутаараа 7000 төгрөг, аргал уут нь 4000 төгрөг, мод уут нь 5-6 мянган төгрөг, шахмал түлш уут нь 7000 төгрөг, аргал портер нь 70 мянган төгрөгийн үнэ ханштай байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)