Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байна

  Ховд аймгийн тухайд алслагдсан бүс нутаг гэдэг утгаараа бараа бүтээгдэхүүний үнэ бусад аймаг хотуудтай харьцуулахад өндөр байдаг.
Тэр дундаа гол нэрийн бараа болох гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнэ тогтмол өсөлттэй байдаг нь иргэдийн худалдан авах чадвар болон үнийн хөөргөдөл бий болоход тодорхой нөлөөг үзүүлсээр байна.
Өнөөдрийн байдлаар /2023.1.30/-ний байдлаар Ховд аймагт:
-Алтан тариа, Өег, Өгөөжийн 50 кг гурил -95000 т
-Улаанбаатар 50 кг-тай гурил -105000 т
-Алтан тариа 25 кг-тай дээдийн дээд гурил -80,000 т
-Хорголжин тэжээл 50 кг-тай -40,000 т
-Хивэг 25 кг-тай 21000-22000 т
-Ургамалын тос 5 кг 35000-40000 т
- Цагаан будаа 25 кг 78000-98000 т
- Элсэн чихэр 1кг 3200-3500 төгрөгөөр худалдаалагдаж байна.




Улаанбаатар гурилын үнийг 8 сарын өмнөх үетэй харьцуулбал 47000, цагаан будааны үнэ 1200, элсэн чихэр 500 төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Үнийн өсөлтийг тариа буудайн гарц муу, үйлдвэрүүд үнээ нэмж байгаатай холбон тайлбарлаж байна. Мөн тээврийн зардал, ашгаа нэмдэг гэж үзвэл иргэдийн гар дээр 50 кг гурил худалдаалагдахад 10000 төгрөг нэмэгдэж зарагддаг байна.

Мал махны тухайд өнгөрсөн жилийн мөн үетэй адил үнээр худалдаалагдаж байна. Харин шинээр гаргасан хонины мах энэ жил кг-10000 байсан бол 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэн байна.2023 оны 01 дүгээр сарын 30-ний байдлаар:
- Хонины мах ястай 1кг-12000 т
 - Хонины мах цул 1кг-13000 т
- Хонины шинэ мах ястай 1кг-12000 т
-Хонины шинэ мах цул 1кг-13000 т
- Хонины гулууз-1кг-8000 т
-  Үхрийн цул мах 1кг- 13000 т
-  Үхрийн ястай мах 1кг-11000 т
- Адуу ястай, цул мах 1кг-10000 т
- Ямааны ястай мах 1кг-8000 т
- Ямааны цул мах 1кг-10000 т
-  Ямааны гулууз 1кг- 7000 төгрөгийн үнэтэй байна.





  Мал махны тухайд өнгөрсөн жилийн мөн үетэй адил үнээр худалдаалагдаж байна. Харин шинээр гаргасан хонины мах энэ жил кг-10000 т байсан бол 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэн байна.

  Ховд аймаг хүнсний ногоогоо дотооддоо тариалж орон нутгийн хэрэглэгчдийг бүрэн хангад зогсохгүй зэргэлдээх аймаг, Улаанбаатар хот руу илүү гарсан ногоогоо борлуулдаг.
Энэ жилийн тухайд гантай, усны хомсдол их байсан учир өмнөх жилүүдээс харьцангуй бага ургац авчээ. Ингэснээр хүнсний ногооны үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн Улаанбаатар хотоос төмс зарим хүнсний ногооны татан авалт хийжээ. 



2023.01.30-ний байдлаар Ховд аймгийн ногооны зах дээр худалдаалагдаж байгаа төмс, хүнсний ногооны үнэ.
- Лууван-1800 т
- Төмс- 2000 т
-  Манжин-2500 т
-  Байцаа- 2000 т
-  Сонгино /Ховдын ягаан хальст/ -10000 т
-  Монгол шар сонгино- 5000 т
-  Хятад сонгино- 3000 т
-  Монгол Сармис-25000 -30000 т
-  Хятад сармис боодол нь -3000 т
-  Хүрэн манжин-3500 т
-  Хулуу-4000 төгрөгийн үнэтэй байна.



  Өргөн хэрэглээний болон гол нэрийн барааны үнийн өсөлттэй харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байгааг ногооны худалдаа эрхлэгчид ярьж байна.
Гэвч бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөж байгаан дээр сар шинийн баярыг тохиолдуулан гол нэрийн барааны үнэ өсөхгүй гэсэн баталгааг ч мөн өгч чадахгүй байгаа юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)