"Invest khovd" хөрөнгө оруулалтын форум эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Улаанбаатар хотоос орон нутагт шилжих суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулж буй “Invest Khovd” хөрөнгө оруулалтын форум эхэллээ.
Тус форумыг баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт хөрөнгө оруулалт, авьяас чадвартай чадварлаг боловсон хүчнийг татах, тус аймагт байгаа хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, Ховд аймгийн болон Баруун бүсийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийн уулзах тавцанг бий болгож, хөгжлийн гарц, шийдлүүдийг хөдөлгөөнд оруулах зорилгоор зохион байгуулж байна.
Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын нээлтийн үеэр Ховд аймагт бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, татахад чиглэсэн боломжид чиглэсэн арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.
Өнөөдөр форумын хүрээнд бизнес, аж ахуйн нэгжүүдийн “Khovd Expo” үзэсгэлэн худалдаа, “Hack for Khovd” хакатоны сүүлийн шатны шалгаруулалт боллоо. Мөн “Эрчим хүчний сэргэлт”, “Баруун бүсийн хөрөнгө оруулалт ба аялал жуулчлал”, “Тээвэр логистик”, “Цахим шилжилт”, “Боловсон хүчин”, “Баруун бүсийн хөрөнгө оруулалтын боломж”, “Ховд хот ба барилгын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр салбар хуралдаанаар өндөлөсөн бол маргааш (2023.01.20) -нд “ Уул уурхайн экспортын орлого ба ногоонхөгжил”, “Үйлдвэр технологи парк ба хөдөө аж ахуй (Мал аж ахуй) дахь хөрөнгө оруулалт”, “ Дүгнэлт хэлэлцүүлэг”, “Ховд аймаг хөрөнгө орулалтад бэлэн үү”сэдвээр салбар хуралдаанууд үргэлжилнэ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)