” Татварын шинэчлэл 2” аяныг орон даяар зохион байгуулан ажиллаж байна
Ирэх оны нэг дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн татварын шинэчилсэн хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн шинэчлэлийг олон нийтэд танилцуулах, шинэ хуулийг хэрэгжүүлж эхлэхэд татвар төлөгчдийг шаардлагатай мэдээллээр хангах үүднээс ” Татварын шинэчлэл 2” аяныг орон даяар зохион байгуулан ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд татварын суурь хуулиуд болох татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орсон өөрчлөлтийг суртачилан таниуцлах уулзалт сургалтыг аймгийн татварын газраас үе шаттайгаар зохион байгуулаад байна.
Сургалтаар өмнө хэрэгжиж байсан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх зааврыг үндэслэн шинэчлэн баталсан хуулийн дагуу журмын төслийг боловсруулан, татвар төлөгчдийн саналыг тусгах зорилгоор журам танилцуулан, хэлэлцүүлэг явуулж байна. Хамгийн гол нь иргэд, татвар төлөгчдийн хувьд эргэлзээтэй, маргаан дагуулдаг асуудлуудыг шийдэхийн тулд сургалт хэлэлцүүлэгт оролцогчдоос бичгээр санал хүсэлтийг нь авч ажиллаж байгаагаараа онцлог юм. Татварын шинэчлсэн журамд татвар төлөгчдийн өмнө тулгамдаж байсан бэрхшээл дагуулдаг асуудлыг тусган хэрэгжүүлсэнээр татварын ажилтанууд шаардлагагүй баримт материал бүрдүүлэн өгч цаг хугацаа алддаг байсан асуудлыг шийдэж чадна хэмээн үзэж байгаагаа сургалт зохон байгуулагчидийн зүгээс онцлож байсан. Цаашид татварын албанаас ажлын өдрүүдээр өглөөний 10 цаг, өдрийн 1 цагаас татвар төлөгчдийн дунд тогтмол хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллахаар болоод байна. Тиймээс татвар төлөгч иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг тус хэлэлцүүлэгт идэвхитэй оролцон татварын хууль дүрэм журамтой холбоотой мэдлэг мэдээллээ сайжруулж хамтран ажиллахыг хүсч байсаан.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)