Ховд аймагт 75 хүүхдийн ясли, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж ашиглалтанд орлоо
Ховд аймаг нь 2019 онд хамгийн их хөрөнгө оруулалтыг татаж чадсан аймгийн нэгээр нэрлэгдэж, улсын болоод орон нутгийн төсвийн хөрөнгөөр 142 бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр тусгагдсанаас Жаргалант сумын төвд 30 гаруй барилга байгууламж баригдаж эхнээсээ ашиглалтанд ороод байна. Дээрх бүтээн байгуулалтын нэгээр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт баригдсан 75 хүүхдийн ясли, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга нэрлэгдэж байна.
БСШУСЯ, ГХБХБГ-ын захиалгаар 2 давхар 20 өрөө бүхий 2000 метр квадрат, 12000 метр куб талбай бүхий энэхүү барилгыг улсын төсвийн 1 тэрбум 895 мянган төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр Турлиахт ХХК барьж ашиглалтанд оруулснаар энэ өдөр нээлтээ хийж тууз хайчиллаа.
Жаргалант сумын Наран, Рашаант багийн цэцэрлэгийн насны хүүхэд бүр энэхүү цэцэрлэг яслаар хүмүүжнэ. Нийт 225 хүүхдийн хүчин чадалтай шинэ ясли цэцэрлэгийн комбинат ашиглалтанд орсноор шинээр 30 орчим ажлын байр бий болжээ.
Хүн амын суурьшил ихтэй гэр хорооллын айл өрхийн хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор барьсан тус ясли цэцэрлэгийн барилга нь нам даралтын зуухнаас татгалзаж, хамгийн ойр байх дулааны станцаас 640 метрийн шугам татан дулаанд холбогдсоноор хамгийн найдвартай аргаар халаалт дулааны асуудлаа шийдэж чадсан байна. Түүнчлэн аймгийнхаа хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан цэцэрлэг дагасан 1,2 км хар зам, гэрэлтүүлэг, явган хүний замыг тус тус хийж цогц бүтээн байгуулалтыг бий болгож чадсан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

эрхэм зочин
2019 оны 11 сарын 28-нд
Дүгэржав гэж нэг попорсон нөхөр бас наад цэцэрлэгийн чинь багш сонгон шалгаруулалт гэж авах юм гүй болсон шүү дээ