Шинэ суурьшлын бүсийн анхны шинэ цэцэрлэг үүдээ нээлээ
Жаргалант сумын наймдугаар цэцэрлэгийг 2001 онд Алагтолгой багийн нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан. Анх хоёр бүлэгт 50 хүүхэдтэй, долоон багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2008 онд өргөтгөж долоон бүлэгт 200 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулах болсон. Тэгвэл 2022-2023 оны хичээлийн жилд дараагийн буюу хоёр дахь өргөтгөлийг шинэ суурьшлын бүсэд барьж байгуулан ашиглалтад хүлээн авлаа.
Ингэснээр нийт найман бүлэгт 230 хүүхэдтэй, 30 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдлээ. Мөн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхэд багачуудын сурч хөгжих, багш, ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байна.
Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу 1909,8 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Бүтээмж тауэр” ХХК барьж ашиглалтад хүлээлгэн өглөө. Нээлтэд УИХ-ын гишүүн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн Засаг дарга Э.Болормаа, БСШУ-ны газрын дарга В.Сайнбаяр, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр нарын албаны төлөөлөл сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагууд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцов.
Эх сурвалж: ЗДТГ-ын цахим хуудас

Сэтгэгдэл ( 0)