“Багш, хүүхдийн ёс зүйн хариуцлагыг сайжруулах нь” сэдэвт нээлттэй үйл ажиллагаа боллоо

  Аймгийн БСУГ-аас бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, СӨБ-ын анхдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, эцэг эх олон нийтэд хийж буй ажлаа таниулах, харилцан туршалагаа солилцож ажлын байранд суралцах чиглэл бүхий нээлттэй төлөвлөгөөг батлан Ховд аймгийн Жаргалант сумын 16 цэцэрлэгт хүргүүлсний дагуу Жаргалант сумын “Хэрэмхэн” 7 дугаар цэцэрлэгээс “Багш, хүүхдийн ёс зүйн хариуцлагыг сайжруулах нь” сэдэвт нээлттэй үйл ажиллагааг зохион байгууллаа.



Тус үйл ажиллагааны хүрээнд Монголын багш нарын баярыг тохиолдуулан ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүд өөрсдийн гараар бүтээсэн цаасан цэцгээр сургалтанд оролцогч багш нарт бэлэг барин угтах, нийгэмшихүйн чиглэлээр үзүүлэх хичээл орох, Багш ажилтны ажлын байран дээрх ёс зүйн харилцаа хандлага сэдвээр илтгэл тавигдаж чөлөөт ярилцлагаар тус үйл ажиллагаа үргэлжиллээ. Тус арга хэмжээнд төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгт 1-3 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш нар хамрагдлаа.





Жаргалант сумын “Хэрэмхэн” 7-р цэцэрлэг нь 2020-2021 оны хичээлийн жилдээ “Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, байгальд ээлтэй хүүхэд төлөвшүүлэн хөгжүүлнэ” гэсэн зорилго тавин ажиллаж байна. Энэ хичээлийн жилд7-р цэцэрлэг нь 8 бүлгийн 235 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийнхээ үйл ажиллагааг явуулж байна.





1990 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус цэцэрлэгийн түүхт 30-н жилийн ой тохиож байгаатай холбогдуулан цэцэрлэгийн захиргаанаас олон төрлийн бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлээд байгаагаас гадна ойн хүрээндээ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Цэцгэс инээж байна” хүүхдийн найрал дууны уралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)