“Мөнгөлөг шагшуурга-2020” мөсний баяр зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

  Баруун Монголын угсаатны онцлог төрхийг хадгалсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг 2 жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн “Мөнгөлөг шагшуурга-2020” арга хэмжээг зохион байгуулах аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар мөсний баярыг зохион байгуулах хугацаа, баярын үеэр явуулах уралдаан тэмцээн, угсаатны бүлгүүдийн онцлогийг илтгэх үзүүлбэрүүд, тэдгээрийг шалгаруулах журам, орчны ариун цэвэр, эрүүл ахуйг хэрхэн хангах зэрэг зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцсэн юм. Одоогоор мөсний баярын үйл ажиллагааг зохион байгуулах хугацаа тодорхой бус байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдал, Хар-Ус нуурын мөсний зузаанаас шалтгаалан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн дагуу хугацааг тодорхойлж, нийтэд зарлахаар боллоо.
Бэлтгэсэн: Б. Хишигзаяа  
Гэрэл зургийг: Ц. Батбаатар




Сэтгэгдэл ( 1)
Zochin

2020 оны 01 сарын 20-нд

Ene bol snal hereggui zuil.odo neg jahan hund naaldatstai uym bodoldoo.aimgiin darga nertei nuhduud end tend arhidsan nuhduud l bh uym.arhia boli.uym hii belen amtuudaa.