Шатарчин охин А.Маралд ДАШТ-д оролцох зардлыг нь хандивлалаа
Ховд аймгаас төрсөн авьяаслаг шатарчдын нэг Алтанхуягийн Марал ирэх сарын 12-25-нд Итали улсад болох Өсвөрийн ДАШТ, арванхоёрдугаар сард АНЭУ-д болох Өсвөрийн ААШТ-д оролцох эрхээ аваад байгаа юм.
Шатрын спортоор тууштай хичээллэн хамгийн сүүлд буюу 2023 оны наймдугаар сарын 3-11 онд БНХАУ-ын Хайнань хотод зохион байгуулагдсан “Өсвөрийн шатарчдын зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож стандарт төрөлд хоёрдугаар байр мөнгөн медаль, рапид төрөлд гуравдугаар байр хүрэл медаль, блиц төрөлд тавдугаар байр хүрэл медаль тус бүр хүртэж шатрын олон улсын хэмжээний дэд мастер цолны болзол хангасан түүнийг ДАШТ болон ААШТ-д амжилттай оролцохыг хүсэн МоЭнКо ХХК-ийн зүгээс 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
А.Марал саяхнаас Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Шатрын их мастер С.Билгүүнтэй хамт “Алдар” клубийг байгуулан, харъяалагдан тоглож байна. А.Маралын аав Ховд аймгийн Чандмань сумын уугуул бол ээж М.Баярсүрэн нь Цэцэг сумын уугуул юм. Охиныхоо авъяасыг хөгжүүлж, цаашдын амжилтад нь хөтлөх зорилгоор тэд гэр бүлээрээ Улаанбаатар хотод суурьшин тэмцээндээ оролцож байгаа ч төрсөн нутгаараа овоглон эдгээр амжилтыг гаргаж яваа юм.
Эх сурвалж: МоЭнКо цахим хуудас

Сэтгэгдэл ( 0)