“Гэрэлт ирээдүй –Өсвөр үе” чуулга уулзалт болов.

  Соёлын бүтээлч сарын хүрээнд Хөгжил Политехник коллежийн суралцагчдийн“Гэрэлт ирээдүй –Өсвөр үе” чуулга уулзалтыг хамтран зохион байгууллаа. Чуулганд мэргэжлийн боловсролын 3 жилийн 1,2,3 дугаар ангийн 150 оюутан оролцлоо.



Оюутан залууст олон угсаатны соёлын өвийг таниулах, Ховд аймаг дахь түүхэн дурсгалт газруудын талаарх мэдээлэлийг аймгийн Соёл урлагийн газрын өвийн мэргэжилтэн Б. Уртнасан, музейн ЭША Х.Бямбасүрэн нар хүргэлээ.



Энэхүү үйл ажиллагааны хүрээнд оюутнуудын дунд түүх танин мэдэхүйн цахим тэмцээнийг зохион байгуулж, оюутнууд 3 хэсэгт хуваагдан Музей, Өв соёлын хүрээлэн, Уран зургийн галерей гэсэн маршрутаар өртөөчилөн олон угсаатны соёлын өвийн аялалд оролцлоо.
Эх сурвалж: Ховд аймгийн Соёл, урлагийн газар цахим хуудас




Сэтгэгдэл ( 0)