Ховд аймгийн ГХБХБГ-ын хамт олон ажил үйлсээрээ тэргүүлж улсдаа 9 дүгээр байранд оржээ

  Ховд аймгийн ГХБХБГ-ын хамт олон 2018 онд ажил үйлсээрээ улсдаа 21 дүгээр байранд жагсаж байсан бол 2019 онд улсдаа 9 дүгээр байранд орсон бахдам амжилтыг үзүүлж чадлаа. Б. Баярсүх даргатай Ховд аймгийн ГХБХБГ-ын хамт олон 2019 онд олон шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлж тодорхой үр дүнг үзүүлсээр ирсэн нь ийнхүү нийслэл, дүүрэг болон бусад аймгуудыг тэргүүлэх чухал үзүүлэлтээр нэрлэгдсэн байна. Энэ сарын 16-17-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа 21 аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга, удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Газрын харилцааны 2019 оны шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагааг хамтатган зохион байгуулж, 10 орчим төрөлд 19 аймгийн ГХБХБГ-аас 51 ажил, нэгж, мэргэжилтнүүдээ нэр дэвшүүлсэн байна.



     Оны шилдгүүдийн шагналаас 
- “Шилдэг газрын даамал”- төрөлд Ховд аймгийн Манхан сумын газрын даамал Ц. Нансалмаа
- “Шилдэг ажил” - төрөлд Ховд аймгийн ГХБХБГ-ын “Хогийн цэг байсан газрыг дахин төлөвлөлтөнд оруулан иргэд, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлж, цэвэрлүүлсэн ажил” тус тус шалгарч шагналаа гардан авчээ. 
Ховд аймгийн тухайд дэд бүтэцийн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн бусад аймгуудтай харьцуулахад дээгүүр үнэлэгдэн, дүгнэгдэж байгаа бөгөөд барилгын ажлаараа ч мөн тэгүүлэх бүрэн боломжтой болоод байгаа баяртай мэдээ байна.

Эх сурвалж:ГХБХБГ




Сэтгэгдэл ( 0)