Тотал Дистрбюшн ХХК 21 аймагт “Агуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна
Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох эрхэм зорилгыг өмнөө тавьсан МСS группийн охин компани Тотал дистрбюшн ХХК нь Монгол улсын 21 аймагт 300 ажилтан, 12 гэрээт борлуулагчаар дамжуулан 4800 харилцагчид бүтээгдэхүүнээ хүргэн ажиллаж байна. Тэгвэл тус компаний зүгээс 21 аймагтаа “Агуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ховд аймагт Тотал дистрбюшн ХХК-ний барьж ашиглалтад оруулж байгаа орчин үеийн стандартад нийцсэн агуулахын нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Тотал дистрбюшн ХХК-ний Ховд салбарын агуулахын нээлтийн ёслолд тус компаний үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Г.Ууганбаяр, Ховд хотын захирагч С.Гантөмөр, Жаргалант сумын засаг даргын орлогч дарга Ц.Цогтбаяр, Тотал дистрбюшн ХХК-ний орон нутгийн албаны дарга Э.Баярбат, Ховд аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх, аймгийн БОАЖГ-ын дарга Батбаяр Барилгын хяналтын инженер Ч.Энхтуяа болон аймаг орон нутгийн удирдлагууд, Тотал дистрбюшн ХХК-ний ажилтнууд оролцлоо.
Тотал дистрбюшн ХХК-ний Ховд аймагт барьж ашиглалтанд оруулсан агуулах нь нийт 1584 мкв талбайтай, агуулахын болон офиссийн зориулалттай томоохон бүтээн байгуулалт юм. Учир нь хамгийн орчин үеийн хяналтын камер галын системийг нэвтрүүлж өгсөн гэдгээрээ онцлогтой юм. Тус компаний агуулах барих талбайд өмнө нь их хэмжээний барилгын хур хог хаягдал үүссэн байсныг Тотал дистрбюшн ХХК-ний хамт олон цэвэрлэж агуулахын байраа барьсан байна.
Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа худалдааны компаниудаас өнөөдрийн байдлаар хамгийн том, стандартад нийцсэн байртай компани нь Тотал дистрбюшн ХХК юм. Тус кампани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ховд аймгийн төрийн байгууллагуудтай олон талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсээр иржээ.
Ийнхүү Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын стандарт, норм дүрэмд нийцсэн агуулахын барилгыг ашиглалтанд оруулснаар орон нутгийн хэрэглэгчдэд хүнсний бүтээгдэхүүнийг түргэн шуурхай, үнийн нэмэгдэлгүйгээр хүргэх боломж бүрдэж байгааг тус компанийн хамт олон онцолж байлаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)