Орон нутгийн үйлдвэрүүд 1 ширхэг амны хаалтыг 800 төгрөгөөр нийлүүлж байна
Шинэ төрлийн Коронавирусийн халдвар олон улсад бүртгэгдсэнээс хойш амны хаалтны эрэлт нэмэгдэж нийлүүлэлт хомстоод байна. Манай улсын тухайд амны хаалт үйлдвэрлэн нийлүүлдэг ганц үйлдвэр байдаг бөгөөд ачааллаа дийлэхгүй байгаагаас эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалтаар тасраад байна. Тиймээс Ховд аймгийн ЗДТГ-аас санаачлан орон нутгийн зөөлөн оёдлын үйлдвэр, оёдлын цехүүдийнхээ боломж нөөц дээр түшиглэн орон нутгийн иргэдээ амны хаалтаар хангах зорилт тавин ажиллаж 2020 оны 02 дугаар сарын 20-ны дотор 40000 ширхэг амны хаалт оёж нийлүүлэх гэрээг өчигдөр үзэглэсэн байна. Оёдлын үйлдвэр цехүүд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан даавуун амны хаалт хийх зөвлөмжийн дагуу үйлдвэрийн ажлаа шуурхайлан эхлүүлж 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн амны хаалтаа орон нутагт нийлүүлж эхэлжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)