“Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн улаан шугамыг тавилаа

  Баруун бүсийн аймгуудын тухайд барилгын материалын гол түүхий эд болох цементийг УБ хотод зарагдаж байгаа үнээс 2 дахин өндөр үнэтэйгээр худалдан авдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх үүднээс Цементний үйлдвэрийг барих нь чухал хэмээн олон жил яригдаж, тооцоо судалгаа хийсний үр дүнд Шинэ Ховд хөгжлийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.





Шинэ Ховд төслийн хүрээнд 2025 он хүртэл 69 төсөл хэрэгжүүлэхээр боловсруулсны нэг нь баруун таван аймгийн цементний хэрэгцээг хангах “Ховд эко цемент”-ийн үйлдвэр юм. Тус үйлдвэрийн шавийг өнгөрөгч 2019 онд тавьсан бол энэ оны 3-р сарын 19-ны өдөр улаан шугамыг нь татлаа. Өнөөдрийн байдлаар Ховд аймагт 1м2 байрны үнэ 1,100,0-1,300,0 мянган төгрөгийн ханштай байна. Тэгвэл “Ховд эко цемент”-ийн үйлдвэр ашиглалтад орсноор цементийн орцтой бүх зүйлд нөлөөлж, үнийг нь 2 дахин бууруулах юм. Тэр ч бүү хэл баруун бүсийн цементний үнийг УБ хотын цементийн үнэтэй ижил түвшинд хүргэснээр баруун аймгуудын иргэд хямд үнэтэй орон сууц худалдан авах зэрэг олон ач холбогдолтой юм.





Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)