“Эрүүл амьдралын түүчээ” ТББ-аас 4 сая гаруй төгрөгийн эд материалын тусламжийг өрх, сумын ЭМТ-д гардуулан өглөө
“Залуу эмч нарын үүсгэн байгуулсан “Эрүүл амьдралын түүчээ” ТББ нь 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Тус ТББ нь эмч нар төдийгүй иргэдэд тодорхой сэдвүүдийн хүрээнд эрүүл амьдралын сургалтуудыг хийдэг байна. Тэгвэл Дэлхий нийтээрээ коронавирус буюу COVID-19 цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед ард иргэдэд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажилладаг сумын ЭМТ, өрхийн эмнэлгүүдэд өөрсдийн санаачлагаар зайлшгүй хэрэгтэй эд материалын тусламжийг гардуулан өгч байна.
“Эрүүл амьдралын түүчээ” ТББ-аас сэтгэлийн хандиваа аймгийн төвийн Жаргалан өрхийн эмнэлэг болон Ховд сумын ЭМТ-д гардуулан өглөө. Цаашид Ховд аймгийн 16 сумын ЭМТ, аймгийн төвийн 6 өрхийн эмнэлэг гээд нийт 22 байгууллагад энэхүү тусламжаа өгөх юм байна. Тухайн тусламжид 1 байгууллагад нэг удаагийн маск 2 хайрцаг, гадаргуу ариутгагч, халдваргүйжүүлэлт хийх зориулалт бүхий талбай ариутгагч АВТО МАХ-ыг өгөх юм. Мөнгөн дүнгээр нь тооцож үзвэл нийт 4 сая гаруй төгрөгийн эд материалын тусламжийг өгч байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)