Зорилтот насны иргэдэд томуугийн вакцин хийж байна

  Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор гадуур уушгины завсар эдийг үрэвсүүлж шуухинаатай амьсгал үүсэгдэг Ринавирусийн халдвар болон амьсгалын дээд замын нүд нуухтаж, нулимс гоожих, нүдний салстыг гэмтээх шинж тэмдгээр илэрдэг Адинавирусууд давамгайлж байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Харин улирлын томуу нийт өвчлөлийн 20-30 хувийг эзэлж байна гэлээ. Дэлхий эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу өрхийн эмнэлгүүдээр дамжуулан томуугийн дархлаажуулалт /10.21-10.31-ний/ эхэлж 1-5 насны хүүхдүүд, 65-аас дээш насны ахмадууд, ХБИ, архаг хууч өвчтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулах ажил үргэлжилж байна.



Жаргалан өрхийн эрүүл мэндийн төв л гэхэд өдөрт дунджаар 120-140 хүнд үзлэг хийн ажиллаж байна. Өрхийн эмнэлэгт хандаад байгаа нийт иргэдийн 20 орчим хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байгааг эх сурвалж онцолж байна.
Тиймээс томуу томуу төст өвчнийг хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж байгаа вакцинжуулалтад зорилтот насны иргэдийг идэвхтэй хамрагдаж, өөрийн эрүүл мэндээ сахин хамгаалах нь зүйтэй хэмээн мэргэжлийн байгууллагууд зөвөллөө.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)