Эрдэнэбүрэн суманд “Мөст Цамбагаравын ачтан” эмийн сан шинээр үүд хаалгаа нээлээ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум аймгийн төвөөс 60 км-ийн зайд оршдог. 2500 гаруй хүн амтай. Ард иргэдийн тухайд ялангуяа ханиад томууны улиралд эм бэлдмэл хэрэгцээтэй болдог байна. Эрдэнэбүрэн суманд ганцхан эмийн сан байдаг тул тэр бүр иргэдийг эм бэлдмэлээр бүрэн хангаж чаддаггүй байсан учир иргэд аймгийн төвийг зорьход хүрдэг. Тэгвэл энэ сарын 07-ны өдөр тус суманд “Мөст Цамбагаравын ачтан” эмийн сан шинээр үүд хаалгаа нээж нээлтийн тууз хайчиллаа. Нээлтийн үйл ажиллагаанд сум орон нутгийн удирдлагууд болон нутгийн иргэд оролцож баяр хүргэлээ.
Тус эмийн санг Эрдэнэбүрэн сумын унаган охин Л.Сосорбарам, төрсөн дүү Л.Хайвсүрэнтэй хамтран үүсгэн байгуулжээ. Эмийн сангийн барилгыг бүтээн босголцоход түүний аав МУ-ын гавьяат барилгачин Лувсандоржгуай гар бие оролцож хамтран ажилласан хүний нэг юм.
Ийнхүү сум орон нутагт шинэ бүтээн байгуулалт бий болж, үүнийг дагаад байнгын ажлын байр нэмэгдэж байгааг ч зохион байгуулагчид онцолж байна. Эмийн сан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр нутгийн ард иргэд хямд үнэ тариф, өргөн сонголттойгоор эм бэлдмэлээ орон нутгаасаа худалдан авахаас гадна зарлага гаргаж аймгийн төвийг зорих шаардлагагүй болж байна. Ард иргэд ч энэ үеэр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Орчин үеийн дэвшилтэд технологит нийцсэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлсэн” Мөст Цамбагаравын ачтан” эмийн сан нь 800 гаруй нэр төрлийн эм бэлдмэлээр ард иргэдийг хангахаас гадна эмийн сан дотроо гоо сайхны төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар төлөвлөжээ. Цаашид эмийн сангийнхаа үйл ажиллагааг улам өргөжүүлж, гадна тохижилтын ажилд анхаарлаа хандуулна гэдгээ хэлж байлаа.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)