Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг вакцинд 5-18 насныхан заавал хамрагдана
Жаргалант сумын Рашаант өрхийн эрүүл мэндийн төвөөс Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг вакцинжуулалтыг хийж эхлээд байна. Рашаант өрхийн эрүүл мэндийн төвд ЕБ-ын 2-р сургууль, нэг, гурав, арван нэгдүгээр цэцэрлэгүүд болон хувийн хэвшлийн 2 цэцэрлэг харъяалагддаг. Улаан бурхан, улаануудын эсрэг вакцинд намрагдах насны 1300 хүн тус багт байдаг байна.
Вакцинжуулалт 2019 оын 05 сарын 21-ны өдрийн байдлаар 50 хувьтай явагдаж байна. Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг вакцинжуулалт ЕБ-ын 2-р сургууль дээр үргэлжлэн явагдаж хүүхдүүд вакцинд нэгдсэн журмаар хамрагдлаа.
Энэ вакцинд 5-18 насны хүүхдүүд заавал хамрагдах ёстой. Вакциныг хийлгэснээр 10-15 жилийн дархлаа тогтож, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Улаан бурхан, улаанууд өвчин нь 1920 оноос эхэлж дэгдэж эхэлсэн байдаг. Тухайн үед вакцин байхгүй байсантай холбогдуулан хүүхэд гэлтгүй том хүмүүс ч хүндээр өвчилж нас барж байсан тохиолдол цөөнгүй байсан байна.
МУ-ын тухайд энэ өвчинтэй тэмцэх асуудалд анхаарлаа хандуулсны үндсэн дээр 2014 онд Улаан бурхан өвчнийг таслан зогсоосон гэсэн гэрчилгээг авсан ч дараа жил нь дахин дэгдэж эхэлсэн байна.
ОХУ, БНХАУ-д бүртгэгдэж байгаа улаан бурхан өвчний дэгдэлт манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийг үүсгэх гол шалтгаан болж байгаагаас үүдэлтэй гэдгийг эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдын зүгээс хэлж байгаа юм.
Улаан бурхан, улаанууд өвчин нь амьсгалын замаар дамжин халдварладаг, вакцин хийлгээгүй хүн өвдөх эрсдэлтэй халдвар, хүндрэл, эндэгдэл өндөртэй өвчин юм. Тиймээс 5-18 насныхан заавал вакцинд хамрагдах шаардлагатай юм.
Вакцинжуулалт энэ сарын 15-аас 25-ны хооронд хийгдэх тул амжиж хамрагдахыг уриалж байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)