"Ховд Эко Цементийн үйлдвэр”-ийн 40 гаруй бүрэлдэхүүн барилгын суурийн ажилд 300 орчим ажиллагсад ажиллаж байна


  Жилдээ 300,000 тн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн аймгуудын цементийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай “Ховд Эко Цементийн үйлдвэр”-ийн барилга угсралтын ажил графикийн дагуу хийгдэж байна.



  Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрийн 40 гаруй бүрэлдэхүүн барилгын суурийн ажилд 300 орчим ажиллагсад ажиллаж байгаагийн 80 орчим хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлжээ.





  : “Ховд Эко Цементийн үйлдвэр” байгуулагдсанаар 280 орчим тогтмол ажлын байр бий болохоос гадна барилгын гол түүхий эд болох цементийн үнийг 2 дахин бууруулах, шинээр баригдаж байгаа барилга, орон сууцны үнийг 40 хүртэл хувиар бууруулах боломж бүрдэж байгаагаараа онцлогтой том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.



Цементийн үйлдвэрийн барьж ашиглалтад оруулахад 60 сая ам.долларын санхүүжилтийг тусгаснаас гадна нийт санхүүжилтээ тус компани 100 хувь өөрсдөө хариуцсан ажиллаж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цементийн үнэ өссөн, тоног төхөөрөмж оруулж ирэх ажил түр саатсан зэрэг асуудлаас бусдаар барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)