“Алтайн барс спортын наадам 2020” тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд ховд аймагт зохион байгуулагдана

  Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудыг 1982-1992 онд төгссөн бар жилтнүүд “Алтайн барс” нэрийн дор нэгдэн 3 дахь жилдээ спортын наадмаа зохион байгуулж байна. Атгасан гар шиг нэгдье, Амжитанд биесээ хөтөлье уриатайгаар болж байгаа Алтайн барс спортын наадам 2020 тэмцээнийг өнгөрсөн жилийн цомын эзэд болох Манхан сумын төгсөгчид зохион байгуулж байна. 3 өдрийн турш явагдах тус наадам шатар, хөзөр, 13, гар бөмбөгийн тэмцээнүүдээр эхэлсэн юм.







Тус наадамд Улаанбаатар хот, хөдөөгийн сум багуудаас 600-аад барсууд цугалж, арга хэмжээндээ оролцож байна. 1982-1992 оны төгсөгчдийн дундаас МУ-ын УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт, Бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэм, ШШГЕГ-ын хурандаа Алтан-Очир гээд улс төр, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбар бүрт улс орныхоо төлөө ажиллаж, манлйалан яваа олон төгсөгчид байгаа юм. Тэгвэл өнөөдөр болж буй МУ-ын генарал цолтны өдрийг тохиолдуулан 1992 оны төгсөгч, Бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэмд нийт үе тэнгийн найзууд алтайн барсчууд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн юм.



Алтайн барс спортын наадам 2020 арга хэмжээний хүрээнд нийт төгсөгчдийнхөө тэр дундаа хувиараа бизнес эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч барсуудынхаа хийж бүтээсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг спортын ордоны угтах хэсэгт 3 өдрийн турш явуулахаар төлөвлөжээ. Тус үзэсгэлэн худалдаанд сүү цагаан идээ, хөх тарианы гурил, нутгийн бренд, хүнсний ногоо, гар урлал, эсгий урлал, сийлбэр болоод Манханы барсуудаас төгсөгчиддөө бэлтгэсэн гарын бэлэг, даавуун оймс, чихэр зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд нэг дор худалдаалагдаж байна.





Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)