Алтайн барс спортын наадам 2020 тэмцээний нээлт боллоо

  Алтайн барсууд нэгдэн 3 дахь жилдээ спортын наадмаа хийж байна. Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийн тэмцээний аваргууд болох Манхан сумын төгсөгчид спортын наадмаа зохион байгуулж байгаа юм. Өмнөх 2 удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо болж байсан бол энэ оны тэмцээнээ Ховд аймагт зохион явуулж байгаагаараа онцлог болж байна.



Ховд аймгийн ЕБ-ын сургуулиудыг 1982-1992 онд төгссөн бар жилтнүүд Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдардаг ч энэ удаагийн спортын олон төрөлт наадамдаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн иржээ. Тус наадмын нээлтийн үйл ажиллагаа аймгийн Спортын ордонд өнөөдөр боллоо.





Атгасан гар шиг нэгдье, Ажилтанд биесээ хөтөлье уриатайгаар болж байгаа Алтайн барс спортын наадам 2020 тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр Манхан сумын төгсөгч М.Цэцэн МУ-ын спортын мастер цолоор шагнагдлаа. Мөн салбар бүртээ манлайлж яваа Алтай барсчуудын төлөөлөл болсон зарим нэр бүхий хүмүүсийг Ховд хотын хүндэт тэмдгээр шагнасан юм.







Нэг төгсөлтийн, нэг үеийнхэн нэгэн сэтгэлээр нэгдэн бие биетэйгээ уулзаж байгаа өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ болон өргөжиж байгаад барсчууд талархалтай байна. 2 дахь өдрөө үргэлжилж байгаа Алтайн барс спортын наадамд Улаанбаатар хот, хөдөөгийн сум багуудаас 600-аад барсууд цуглаж, арга хэмжээндээ оролцож байна. Тус наадам Волейбол, Шатар, Олс таталт, Покер, Хөзөр, Теннис гэсэн спортын 7 төрлөөр явагдаж байгаа юм. Тэмцээний аваргууд маргааш тодорно.



Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)