Ховд дулааны станцын утаат шүүлтүүр хэвийн ажиллаж байна
Байгаль орчин аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос утааны бохирдлыг арилгах шүүлтүүр тавих ажлыг Ховд дулааны станц дээр суурилуулах ажлыг 2020 оны 9 дүгээр сард гэрээт компаниар гүйцэтгүүлсэн. Тэгвэл халаалт дулаан жигдрээд байгаа энэ үед ч Ховд дулааны станцын яндангаас өтгөн хар утаа гарсан хэвээр байгаа талаар цахим орчинд зурагтай мэдээлэл тавигджээ. Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа мэдээлэл дээр үндэслэн үнэхээр шинэхэн тавьсан шүүлтүүр үр дүнгүй ажил болж утаа тортог гарсан хэвээр байгаа эсэхийг тодрууллаа.
БНХАУ-ын шинэ дэвшилтэт технологиор нэрлэгдсэн уутат хэлбэрийн шүүлтүүр нь дулааны станцын яндангаас гарч байгаа утаа тортог 99 хувь шүүх хүчин чадалтай гэдгээрээ давуу талтай. юм. Ховд дулааны станц дээр өмнө нь ашиглаж байсан шүүлтүүр утаа тортогын 60 хувийг шүүж байжээ. Тиймээс 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил үр дүнтэй хийгдэж байгааг албаныхан онцолж байна.
Ховд дулааны станцын 2-3 дугаар зууханд суурилуулсан уутат хэлбэрийн шүүлтүүр нь зуух сэлгэх болон зуух зогсох үед утааны температур 80 градус хүрэх үед шүүлтүүрийг залгаж ажиллагаанд оруулж байгааг дурдлаа. Харин утааны температур 80 градуст хүрээгүй үед шүүлтүүргүй утаа дулааны станцын яндангаас гардаг гэдгийг мэргэжлийн инженер онцолж байсан. Өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч байгаа энэ үед шүүлтүүрийг тогтмол ажиллуулах учир өтгөн хар утаа барагтай гарахгүй гэдгийг ч хэлж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)